УЛААНБААТАР ХОТООС ИРСЭН 1-Р ЭЭЛЖИЙН 250 ОРЧИМ ИРГЭНИЙГ ГЭРИЙН ТУСГААРЛАЛТАНД АВЛАА

2021/01/26
УЛААНБААТАР ХОТООС ИРСЭН 1-Р ЭЭЛЖИЙН  250 ОРЧИМ ИРГЭНИЙГ ГЭРИЙН ТУСГААРЛАЛТАНД АВЛАА

Ховд аймгийн онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотоос иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж эхэлсэнтэй холбогдуулан ховд.мн сайтын суравалжлах хэсэг  “Дарви” суманд ажиллалаа.

1-р ээлжийн иргэдийг нийтийн тээврийн 5 автобусаар тээвэрлэн авлаа. Үүнээс гадна хувийн авто машинаар зорчин ирж байгаа иргэд ч цөөнгүй байна гэв.  

Өнөөдрийн байдлаар 250 орчим иргэнийг Дарвийн пост дээр шинжилгээнд хамруулж  гэрийн тусгаарлалтанд авсныг  албаныхан онцоллоо.

Корона вирусын сэжигтэй тохиолдол илрээгүй. Өөрөөр хэлбэл түргэвчилсэн шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Эдгээр иргэд гэрийн тусгаарлалтанд 14 хоног байх ёстой. Хэрэв иргэний үүргээ биелүүлээгүй иргэдэд хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгийг хууль хяналтын байгууллагаас анхаарууллаа.  Голомттой бүсээс иргэдийг татан авах ажлыг зохион байгуулж байгаатай холбогдуулан Дарви сумын хяналтын пост  дээр чиг үүрэг бүхий байгууллагуудын нийт 39 алба хаагч үүрэг гүйцэтгэж халдвар хамгаалалын дэглэмийг газар дээр нь сахиулж иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүй түргэн шуурхай ажиллаж байна.

Цар тахлын үед дагаж мөрдөх дүрэм журам зөрчигдсөн асуудал иргэдийн дунд гараагүй гэлээ.  Дэлхий нийтийг түгшээгээд байгаа аюулт цар тахал орон нутагт орж ирэх эсэх нь цаг хугацааны асуудал болсон энэ үед  иргэд ухамсартай байж хувийн ариун цэврээ сайтар сахиж, иргэн хүнийхээ үүргийг биелүүлж, эх  оронч үзлээр хандах нь чухал байна.  2021.01.10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 500 орчим иргэнийг татан авч гэрийн тусгаарлалтанд аваад байгаа юм байна. Тэгвэл 2-р ээлжийн иргэдийг  2021.01.30-ны өдөр PCR шинжилгээнд хамруулж 2021.02.01-ны өдөр нэгдсэн журмаар татан авах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

УЛААНБААТАР ХОТООС ИРСЭН 1-Р ЭЭЛЖИЙН 250 ОРЧИМ ИРГЭНИЙГ ГЭРИЙН ТУСГААРЛАЛТАНД АВЛАА   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх