Хөл хориог хөгжих боломж болгон ашиглаж байна

2021/02/05

Хөл хориог хөгжих боломж болгон ашиглаж байгаа Ховд аймгийн Дөргөн сумын ЕБС-ын үйл ажиллагаатай манай сурвалжлах хэсэг танилцлаа. Хэдийгээр цар тахалтай байгаа ч гэсэн  цахим хичээлийг оновчтой зохион байгуулсны үр дүнд сурлагын хоцрогдол гараагүй гэдгийг хэлж байна.Тухайлбал: Анги удирдсан багш нар чат болон фэйсбүүк групп үүсгэж хүүхдүүтэйгээ өдөр бүр тулж ажиллаж,  даалгавар өгч, цаг тухайн үед нь даалгавраа шалгаж, мэдэхгүй чадахгүй зүйл дээр нь туслан дэмжихээс гадна тэдний эцэг эхтэй сошиалд хамтран ажиллаж  уялдаа холбоогоо сайжруулж байгаа сайн туршлагыг үзэгч та бүхэнд хүргэхэд таатай байна.  Нэг ёсондоо тус сургуулийн багш ажилчид, эцэг эх, сурагчид сошиал орчинг бүрэн утгаар нь ашиглаж чадаж байна гэсэн үг. Цахим хичээлийг үр дүнтэй зохион байгуулахаас гадна  гарын доорх материалуудыг ашиглаж сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх эко буланг тохижуулжээ.Тус сургуулийн багш ажилчид ахмад үеэсээ суралцахыг илүүд чухалчлан үзэж шаардлагатай үед ахмад багш нарыг сургууль дээрээ урьж авчран туршлага солилцдог байна.Мөн цар тахлын үед хүнсний хомсдолд орох эрсдэлтэй сурагчдын ар гэрт хүнсний багцыг хүргүүлэх ажлыг зохион байгуулах хүүхэд хамгааллын баг  ажиллаад эхэлжээ. Сургуулийн захиргааны зүгээс сургалтын орчноо сайжруулах, материаллаг баазаар хангах асуудалд анхаарсаар ирсэн байна. Сургуулийн орчинд 30 хяналтын камерыг суурилуулж өгчээ. Ингэснээр сургуулийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сургуулийн эд хөрөнгө хамгаалагдах, хараа хяналт сайжрах зэрэг давуу талууд бий болсон байна.

Хөл хориог хөгжих боломж болгон ашиглаж байна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх