МАН-ын бүлэг өнөөдөр хуралдана

2021/02/09

Энэ сарын 05-ны өдөр аймгийн ИХ-ын тэргүүлэгчдийн тавдугаар хуралдаан болсон. Хуралдаанаар нийт 6 асуудлыг хэлэлцэж баталсан байдаг.

Энэ хуралдаан нилээд маргаан дагуулсан хурал болсныг зарим тэргүүлэгчид онцолж байлаа.Тухайлбал: Төлөөлөгч тэргүүлэгч Д.Эрдэнэцэцэг намынхаа журмын нөхдөд дарамтлуулж, үг хэлэх эрхээ хязгаарлуулсан тухайгаа цахим сүлжээнд илэрхийлж байсан. Мөн Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нөхөр чинь бидэнтэй ажиллаж байгаа шүү, аятайхан байгаарай гэх мэтчлэн дарамтыг үзүүлсэн гэдгийг ч хэлж байсан.Тэгвэл Ховд.мн сайтын зүгээс аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиас энэ асуудлыг тордуулахад хурлын явцад байж болох жижигхэн маргааныг том сэдэв болгож олон нийтийн анхаарлын төвд оруулж, нийгмийг талцуулж байгаад харамсаж байна. Төлөөлөгч, тэргүүлэгч хүн бол ёс зүйтэй байх ёстой, хурлын дэгээ баримтал гэдэг шаардлагыг тавьсан. Түүнээс биш ямар нэгэн байдлаар дарамталж, үг хэлэх эрхийг нь хязгаарлаагүй гэсэн юм. Тийм ч учраас Д.Эрдэнэцэцэг тэргүүлэгчид хариуцлага тооцох асуудлаар МАН-ын бүлэг дотооддоо хуралдах байх гэв. Тэгвэл өнөөдөр буюу 2021.02.09-ны 12:00 цагт МАН-ын бүлгийн хурлыг зарласан байна. Хурлаар ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байгаа юм.

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдана   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх