Ховд аймагт 3 ихэр хүүхэд мэндэллээ

2021/02/18
Ховд аймагт 3 ихэр хүүхэд мэндэллээ

Бугат багийн иргэн Б.Отгонпүрэвийнх 3 ихрээр бүл нэмжээ.

Өнгөрсөн Хулгана жилд Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн С.Бадампүрэвийн гэр бүлд 3 ихэр хүү мэндэлсэн бол Үхэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн 6-ны Дашнямтай билэгт энэ сайн өдөр Цэцэг сумын харьяат Жаргалант сумын Бугат багт оршин суух иргэн Б.Отгонпүрэвийн гэр бүл 3 ихрээр бүл нэмж байна.
Тодруулбал, Ховд аймгийн Алтай сумын харьяат, Жаргалант сумын Бугат багийн 1-17 тоотод амьдардаг Баасанцэрэнгийн Оюунгэрэл 2 хүү 1 охин төрүүлжээ. Тэрбээр одоо 30 настай. 2012 онд ихэр охин, 2017 онд хүү төрүүлж байсан бол 3 дахь төрөлтөөрөө 3 ихэр төрүүлж ийнхүү 6 хүүхдийн ээж болж байна.
Эхний хүү энэ өглөө 09:09 цагт 1кг 830гр, 2 дахь хүү нь 09:11 цагт 2кг 110гр, 3 дахь охин нь 09:13 цагт 1кг 850гр тус тус мэндэлсэн байна. Ихрүүдийг Эх барихын ерөнхий мэргэжилтэн Ц.Нарангэрэл, Төрөх тасгийн эрхлэгч Б.Нансалмаа, эмэгтэйчүүдийн их эмч Б.Баяраа, Г.Чулуунхүү, тэргүүлэх зэргийн эх баригч Д.Наранхүү, Нярайн эмч Ц.Солонго, Ц.Адилбиш, нярайн сувилагч Д.Одгэрэл, асрагч Д.Нямтогтох нар эх барьж төрүүлжээ. Эх хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна гэж Амаржих газраас мэдээллээ.
Эх сурвалж: Khovdnews.mn

Ховд аймагт 3 ихэр хүүхэд мэндэллээ  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх