Хөшөөтийн уурхайн ачилтын талбайд хүний амь нас эрсджээ.2021.03.04

2021/03/04

Хөшөөтийн уурхайн ачилтын талбайд 26 настай иргэн Д машинд хавчуулагдаж нас барсан гэх мэдээллийн дагуу Ховд аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Ш.Сүхтулгаас тодрууллаа.

Тодруулбал: 2021.03.04-ны өдрийн 10 цаг 42 минутанд цагдаагийн газрын шуурхай албаны 7043102 утсанд  иргэн Г-ээс дуудлага мэдээлэл ирүүлсэн байна. Уг мэдээллийн дагуу Ховд аймгийн прокурор, Цагдаагийн газрын алба хаагчдын хамтарсан ажлын хэсэг хэргийн газарт шалгалтын ажиллагаа хийхээр явжээ. Хэргийн газрыг тухайн сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар хяналтанд авсан гэв. Иргэн Д нь ямар шалтгаанаар амь нас эрсдсэн нь тогтоогдоогүй байна. Одоогийн байдлаар хэргийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.

Хөшөөтийн уурхайн ачилтын талбайд хүний амь нас эрсджээ.2021.03.04  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх