Ногоон паспортны ноцтой баримт эрэн сурвалжлах нэвтрүүлэг 2021.03.10

2021/03/10

 

Албаны гэх тодотголтой ногоон паспортыг ойр тойрныхондоо гаргуулан авахын тулд  эрх бүхий албан тушаалтнууд төрийн захиргааны нэрийг барьж “Гадаад харилцааны яамны консул”-ын газарт дараах хүсэлтийг хүргүүлсэн нь баримт болж үлджээ.

 

Баримт-1 2017.07.04-ны өдрийн 2 дроб 1670 тоот энэ албан бичигт Япон улсын Шиманэ мужийн захиргаанаас зохион байгуулж буй “Шиманэ-Зүүн” хойд Азийн харилцааны жигүүр 2017 хөтөлбөрт оролцох болсон тул аймгийн ИТХ-ын Олон нийт, иргэдтэй харилцах, хэлтсийн мэргэжилтэн М.Нямтулга, Нутгийн удирдлага, бодлого зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Октябрь нарт албан паспорт олгоно уу гэжээ. Энэ албан тоотыг тухайн үед Ховд аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Б.Ганболд үйлджээ.Түүний гарын үсэг, албаны тамгаар баталгаажсан баримтыг үзэгч та бүхэн харж байна.

 

 

Баримт-2

2017.10.18-ны өдрийн 2 дроб 2369 тоот энэ албан бичигт Ховд аймгийн ЭМГ-ын хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Батцагааны Шаравжамцад БНСУ-ын Сеүл хотод болох Чүмбүк аймгийн захиргаа болон иргэдийн төлөөлөгчдийн хуралтай туршлага судлах айлчлал аялалд явахад нь албан поспорт гаргаж өгнө үү.Холбогдох баримтуудыг хавсаргав  гэсэн бас л ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан  Б.Ганболдын гарын үсэгтэй албан бичгийг үзэгч та бүхэн харж байна.

 

Үүний мөрөөр Ховд.мн сайтын эрэн сурвалжлах хэсэг ЭМГ-ыг зорьж Б.Шаравжамц гэдэг хүн энэ албанд ажилладаг эсэхийг тодруулахад тус хэлтсийн даргаар Д.Дэлгэрбаяр 2016 оны 12-р сарын 19-ны өдрөөс өнөөдрийг хүртэл тасралтгүй ажилласаар ирсэн гэдгийг хэллээ.

 

Баримт-3 2017.03.07-ны өдрийн 2 дроб 565 тоот энэ албан бичигт Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч М.Тогтохбаатар нь БНХАУ-ын Аньхуй мужийн Хөфэй хотод хийх ажлын айлчлалд оролцох болсон тул албаны паспорт олгож өгнө үү гэжээ. Энэ албан тоотыг бас л ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан  Б.Ганболд үйлджээ.

 

Тэгвэл М.Тогтохбаатар нь энэ албанд ажиллаж байгаагүй гэдгийг баримтууд бас л нотолдог.

 

Эдгээр хүмүүс дээрх  төрийн захиргааны албан тушаалд,ажиллаж байгаагүй,

 2017-2020 онуудад аймгийн засаг дарга, аймгийн засаг даргын тамгын газраас гадаад томилолт аваагүй гэдэг нь ч батлагдсан.

 

Тухайн үед Б.Ганболд нь Ховд аймгийн ЗДТГ-ын дарга, Ховд аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Эдгээр хүмүүсийн материалыг “Гадаад харилцааны яамны консул”-ын газарт явуулахаасаа өмнө тэднийг төрийн захиргааны албан тушаалд ажилладаг эсэхийг бүртгэл мэдээллийн сангаасаа шүүж болохоор байжээ. Шүүж нягтлах нь ч ЗДТГ-ын даргын үүрэг гэдгийг холбогдох албаны хүн хэллээ.Үүний цаана ямар нэгэн ашиг сонирхол, албан тушаалтнуудын хуйвалдаан байгаа эсэхийг ч үгүйсгэхгүй.

Энэ мэтчлэн та бидний мэдэхгүй, мэдсэн хэрнээ  чимээгүй өнгөрдөг асуудал ужиг болоод уджээ.

Төрд ажиллаж буй хэн ч бай ёс зүйтэй байж, аливаа хэм хэмжээнд захирагдаж,  хувийн эрх ашигаа төртэй хутгаж, хууль зөрчиж болохгүй гэдгийг сануулах цаг иржээ.

Бидний олж авсан баримтаар 2017 онд гэхэд л албаны паспорт хүссэн 30 орчим хүний материалыг “Гадаад харилцааны яамны консул”-ын газарт явуулжээ. Бид дараагийн цувралаараа эдгээр хүмүүс тухайн байгууллага, албан тушаалтнуудтай ямар хамааралтай эсэхийг сурвалжилна.

2021.03.09

 

 

 

 

 

 

\

 

 

 

 

 

 

Ногоон паспортны ноцтой баримт эрэн сурвалжлах нэвтрүүлэг 2021.03.10  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх