Зэвсэгт хүчний салбар яамны шагналаар нэр бүхий алба хаагчид шагнагдлаа

2021/03/18

МУ-д орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсны түүхт 100 жилийн ой энэ өдөр тохиож байна. Тэгвэл ойн баярын энэ өдрөөр ЗДТГ-ын Цэргийн штабын нэр бүхий алба хаагчдыг  батлан хамгаалах яамны шагналуудаар шагналаа. Тухайлбал: Дайчин  алдар-3 медалиар хошууч Ж.Нямжаргал, Эх орны төлөө медалиар дэд хурандаа н.Мөнгөнцоож, Д.Одгэрэл нар шагнагдаж шагналаа гардан авлаа.

Шагналыг Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд, Ховд аймгийн Цэргийн штабын дарга хурандаа Б.Ганхуяг нар гардуулан өгч баяр хүргэлээ.

Монгол цэргийн сүр жавхлан үеийн үед мандан бадрах болтугай.

2021.03.18

Зэвсэгт хүчний салбар яамны шагналаар нэр бүхий алба хаагчид шагнагдлаа   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх