Ховд аймгийн Жаргалант сумын ЕБ-ын 7-р сургуулийн бага дундын сургалтын менежерүүдийг албан тушаалаас нь чөлөөлж, тус сургуулийн захирал, нягтлан бодогч нарт хариуцлага тооцох дүгнэлтийг БСУГ-аас гаргажээ.

2021/03/24

Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 7-р сургууль олон нийтийн анхаарлын төвд байна. Учир нь тус сургуулийн бага ангийн сургалтын менежер Ц.Батцэцэг нь  багш ажилчидтайгаа зүй бус харьцдаг, ажлын байран дээр дарамталж байнга өндөр дуугаар зандарч харьцдаг, багш нарын санал бодлыг сонсдоггүй,  эд зүйл авч шидэж гар хүрдэг, архидан согтуурдаг гэх хэд хэдэн асуудлаар тус сургуулийн                                                                                                                                                                                                 нэр бүхий багш нар аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүүд хаягласан өргөдөл гомдлыг ирүүлсэн байдаг. Үүнээс гадна тус сургуулийн удирдлагууд ажлын байран дээрээ архидан согтуурч байна гэх мэдээлэл ч иржээ. Үүний мөрөөр Ховд аймгийн БСУГ  ажлын хэсэг байгуулж  тус сургуулийн үйл ажиллагаатай 2021.03.22-ны өдөр таницлаж энэ мэдээлэл бодит эсэхийг шалгажээ. Шалгалтыг 6 чиглэлд үндэслэл болгож хийхэд уг гомдлууд нь бодит болохыг тогтоож, бага дундын сургалтын менежерүүдийг албан тушаалаас нь чөлөөлөх, нягтлан бодогчид  хариуцлага тооцох дүгнэлтийг гаргажээ. Тус сургуулийн бага ангийн сургалтын менежер Ц.Батцэцэг, дунд ангийн сургалтын менежер Б.Бямбасүрэн, нягтлан бодогч Б.Мөнхцэцэг  нарт 2021.03.26-ны дотор арга хэмжээ авч хариу ирүүлэхийг тус сургуулийн захирал Ц.Алтантунгалагт үүрэг болгосон байна. Мөн тус сургуулийн захирал Ц.Алтантунгалагт  хариуцлага тооцож 2021.03.30-ны дотор хариу ирүүлэх дүгнэлтийг Жаргалант сумын засаг дарга Ц.Цогтбаярт тус тус үүрэгджээ. Ямартай ч тус сургуулийн удирдлагуудад хариуцлага тооцох хэд хэдэн үндэслэл байгааг  БСУГ-ын дарга М.Пүрэвхүү онцоллоо. Эцсийн шийдвэр яаж гарахыг харах л үлдлээ. Бид энэ асуудлыг эргэж мэдээллэх болно.

2021.03.24

Ховд аймгийн Жаргалант сумын ЕБ-ын 7-р сургуулийн бага дундын сургалтын менежерүүдийг албан тушаалаас нь чөлөөлж, тус сургуулийн захирал, нягтлан бодогч нарт хариуцлага тооцох дүгнэлтийг БСУГ-аас гаргажээ.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх