Ховдын бэлгэдэлт Хотон шувуу сарын аян Ховд аймагт эхэллээ.

2021/03/25

Ховдын бэлгэдэлт Хотон шувуу сарын аян Ховд аймагт эхэллээ. Хотон шувуу нь дэлхийд ховордож байгаа шувууны төрөлд багтдаг бол Монголд харин устаж буй шувууны төрөлд ордог юм байна. Хотон шувуу нь хэдэн мянган км-ын цаанаас Ховд аймгийн Хар усан нуур хэмээх байгалийн үзэсгэлэнт газрыг зорин ирж зусаж өндөглөдөг дэлхийд ховорхон шувуу юм.

Тийм ч учраас Хотон шувууг хайрлан хамгаалж, тоо толгойг нь нэмэгдүүлэх, мөн чанарыг нь өсвөр хойч үеийнхэндээ ойлгуулах зайлшгүй шаардлага бий болсон байна. Иймд Хотон шувууг хайрлан хамгаалах нь чухлаар тавигдаж байна.

Иймд аймгийн ИТХ-ын дэргэдэх Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, Дэлхийн байгаль хамгаалах сан, Хар усан нуурын тусгай хамгаалалттай газар зэрэг байгууллагууд хамтран Ховдын билэгдэлт, Хотон шувуу сарын аяныг өрнүүлж эхэллээ. Ард иргэд, ялангуяа уяачдын дунд ам дамжин яригддаг нэг өрөөсгөл ойлголт байдаг. Тухайлбал: Хотонгийн хошуугаар хурдан морио хусах, мөн ташуур хийвэл морь хурдан давхидаг гэж ойлгодог. Тэгвэл энэ нь ташаа ойлголт гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Хотон шувууг 1953 оноос агнахыг хуулиар хориглож,амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэсэн байдаг. Мэдээж энэ шувууг нууцаар агнах, ямар нэгэн бэртэл гэмтэл учруулсан тохиолдолд тухайн хүнд хуулийн хариуцлага оногдуулах заалттай. Хар усан нууранд жилд 120-150 хотон нүүдэллэн ирдэг байна. Ялангуяа усны түвшин буурах‚ хэт ихсэх‚ нуурын эрэг, арлын ургамал талхлагдах зэргээс үүр‚ өндөг нь устах аюултай. Тухайн шувууны өндөгний үүрэнд хүн ойртоход үүрээ удаан хугацаагаар орхиж явснаас цахлай‚ үнэг зэрэг амьтад өндөг‚ ангаахайг сүйтгэхэд хүрдэг байна. Иймд иргэн бүр байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалж, ховордсон ан амьтнаа устаж үгүй болохоос нь сэргийлэх нь чухал байна.

Ховдын бэлгэдэлт Хотон шувуу сарын аян Ховд аймагт эхэллээ.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх