Ховд нутгийн унаган хүү дуучин Б.Гомбо-Очир олон улсын уралдаанд дэд байр эзэлжээ

2021/04/25
Ховд нутгийн унаган хүү дуучин Б.Гомбо-Очир олон улсын уралдаанд дэд байр эзэлжээ

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Гомбо-Очир Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын VI уралдаанд амжилттай оролцож, дэд байрын шагнал хүртжээ.

 

Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Монголхүү, Б.Гомбо-Очир нар эх орноо төлөөлөн оролцож буй бөгөөд Б.Монголхүү 97 оноогоор дөрөвдүгээр байр эзэлсэн байна.

 

Харин тэргүүн байрыг шагналыг Украины дуучин 105 оноогоор хүртсэн бол Монголын дуучин Б.Гомбо-Очир 102 оноогоор дэд байрын шагналыг хүртжээ.

 

Дуурь, бүжгийн эрдмийн театрын авьяаслаг залуу уран бүтээлч, тенор хоолойтой дуучин Б.Гомбо-Очирыг урлагийн хүрээнийхэн сайн мэднэ. Тэрбээр 2020 онд “Эхнэрийн заавраар” телевизийн шоу нэвтрүүлэгт ханьтайгаа оролцсон нь үзэгчдэд их хүрсэн билээ.

Эх сурвалж: NEWS.MN

Ховд нутгийн унаган хүү дуучин Б.Гомбо-Очир олон улсын уралдаанд дэд байр эзэлжээ  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх