Мал махны үнэ тэнгэрт хадаж ковидыг далимдуулсан үнийн хөөрөгдөл бий боллоо. Өнөөдрийн байдлаар эр хонь 280.000 төгрөг эм хонь 200.000 төгрөгийн үнэ ханштай байна

2021/04/28
Мал махны үнэ тэнгэрт хадаж ковидыг далимдуулсан үнийн хөөрөгдөл бий боллоо. Өнөөдрийн байдлаар эр хонь 280.000 төгрөг эм хонь 200.000 төгрөгийн үнэ ханштай байна

Нэг хонь 280.000 төгрөгт хүрч ковидыг далимдуулсан үнийн хөөрөгдөл бий боллоо. 

 

Эдийн засаг хямарч, цар тахал нүүрлээд байгаа энэ үед мал махны үнэ тэнгэрт хадаж байгаа нь бодит хямрал болж байна. 

 

Эр хонь өнөөдрийн байдлаар 280.000 төгрөг, эм хонь 200.000 төгрөгөөр худалдаалагдаж байна. 

 

Малчны хотноос ченжүүд хамгийн доод тал нь 250.000 төгрөгөөр мал худалдаж авдаг. 

 

Харин аймгийн төв рүү оруулж ирээд 280.000 төгрөгөөр худалдаалж байна гэв. Үнэтэй мал худалдан авч чадахгүй иргэд туйлдаж эхэллээ.

 

Аргаа ядсандаа кг-ын мах, ширхэгийн талхаар амьдралаа залгуулж байгаа нь үнэнд нийцнэ. 

 

Аймгийн засаг дарга хэлэхдээ малын үнийг 240.000 төгрөгнөөс дээш гаргаж болохгүй гэсэн боловч бодит байдал дээрээ ийм л байна. 

 

Малчид малаа үнэтэй өгч байгаа учраас үнийн хөөрөгдөл үүсээд байгааг ченжүүд онцолж байлаа. 

 

Хяналт хэрэгтэй байна. Үнийн хөөрөгдлийг яг одоо зогсоо❗❗❗ 

 

Эх сурвалж: Түүхий эдийн наймаа эрхлэгчид

 

2021.04.28

Мал махны үнэ тэнгэрт хадаж ковидыг далимдуулсан үнийн хөөрөгдөл бий боллоо. Өнөөдрийн байдлаар эр хонь 280.000 төгрөг эм хонь 200.000 төгрөгийн үнэ ханштай байна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх