Булган сумын нэгдсэн эмнэлэгийн эрхлэгч эмч Б.Батбаатарыг ажлаас нь чөлөөлжээ

2021/05/27
Булган сумын нэгдсэн эмнэлэгийн эрхлэгч эмч Б.Батбаатарыг ажлаас нь чөлөөлжээ

2021.04.29-өөс 30-нд шилжих шөнийн 04:20 цаг орчимд Булган сумын нэгдсэн эмнэлэгт 34 настай Э 4,8 кг охин төрүүлээд төрөлтийн дараах цус алдалтын улмаас нас барсан. Харин нярай 2 хоногийн дараа эндсэн байна. Эх хүүхэд эндсэн асуудал нь эмнэлэгийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон хэмээн талийгаачийн ар гэрийнхэн үзэж байгаа юм. Учир нь тухайн шөнө талийгаачийн ар гэрийнхэнээр эмнэлэгийн 6 эмч ажилтанг зөөлгөж хугацаа алджээ. Мөн тус эмнэлэг нь цусны салбар банктай юм байна.  Цусны нөөц байсан  ч хөлдөөгчинд цус хөлдүү байсан учир бэлэн донараас сэлбэх гэтэл өнгөрчихсөн хэмээн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга н.Түмэнбаяр  онцолж байлаа.

Эх хүүхэд эндсэн асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа бөгөөд иргэд олон нийтийн зүгээс  энэлэгийн удирдлага болон холбогдох эмч ажилчдад хариуцлага тооцох шаардлагатай хэмээн шүүмжилжсээр  байна. Тэгвэл тус эмнэлэгийн эрхлэгч эмч Б.Батбаатарыг ажлаас нь чөлөөлжээ.

Шүүх шинжилгээний дүгнэлт ажлын 21 хоногийн дотор гардаг юм байна. Тэгвэл маргааш 21 хоногийн хугацаа дуусна.  Бид энэ асуудлыг эргэн мэдээллэх болно 

2021.05.27

 

Булган сумын нэгдсэн эмнэлэгийн эрхлэгч эмч Б.Батбаатарыг ажлаас нь чөлөөлжээ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх