Э.Даваажамц Дорнод аймгийн Чойбалсан хотод бариандаа орлоо

2021/07/17
Э.Даваажамц Дорнод аймгийн Чойбалсан хотод бариандаа орлоо

Зэвсэгт хүчний 123-р ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховд аймгийн Ард Аюушийн талбайгаас 2021.06.02-ны өдөр гүйлтээ эхлүүлсэн. Тэгвэл энэ хугацаанд нийт 2127 км замыг 46 хоног явган гүйлтээр үргэлжлүүлж өнөөдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод барианд орлоо. Цэргийн хүний хатуужил, эр зориг, тэсвэр тэвчээр бүхнийг өөртөө багтаасан эрэлхэг хөвгүүнээрээ монголын ард түмэн, нутгийн зон олон нь бахархаж байна. Түүний ард бат зогсож, урам зориг, эрч хүчийг өгч, халуун сэтгэлээ зориулж хамт баг нь болж явсан хайрт гэргийд нь баяр хүргэе. 

Монгол цэргийн өлмий бат оршиг

2021.07.17

Э.Даваажамц Дорнод аймгийн Чойбалсан хотод бариандаа орлоо   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх