Цэцэг сумын засаг дарга Ж.Мөнхзориг эрхлэгч эмч Н.Солонгыг удаа дараа дарамталсаар иржээ.

2021/07/29
Цэцэг сумын засаг дарга Ж.Мөнхзориг эрхлэгч эмч Н.Солонгыг удаа дараа дарамталсаар иржээ.

Цэцэг сумын ЭМТ-ийн эрхлэгч их эмч Н.Солонго 2013 оноос хойш тасралтгүй тус сумын ЭМТ-ийн эрхлэгч их эмчээр ажилласаар ирсэн байна. Гэтэл 2021.07.26-ны өдөр ажлын байран дээр архидан согтуурсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлдэггүй, төрийн албаны ёс зүйн алдааг удаа дараа гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх тушаал гаргаж тухайн өдөр нь ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр тус эмнэлэгт ажиллаж байсан эх барих эмэгтэйчүүдийн их эмч Г.Бадамцэцэгийг эрхлэгч эмчийн албан тушаалд томилсон байна. Их эмч Н.Солонгын хувьд засаг даргын захирамжийг хууль бус гэж үзээд Булган сумын сум дундын шүүхэд хандаад байгаа аж. Тэрээр хэлэхдээ манай засаг дарга Ж.Мөнхзориг өөрөө ёс зүйгүй, намайг удаа дараа дарамталж, энэ хүнийг ажилд ав гэдэг байдлаар дарамт шахалт үзүүлж тэнэг мангар гэх бүдүүлэг үг хэллэгээр доромжилсоор ирсэн хэмээв.

2021.07.29 

Цэцэг сумын засаг дарга Ж.Мөнхзориг эрхлэгч эмч Н.Солонгыг удаа дараа дарамталсаар иржээ.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх