“Дөргөн Хатан” нууранд 30 настай иргэн Б осолдож амь нас эрсджээ

2021/08/04
“Дөргөн Хатан” нууранд 30 настай иргэн Б осолдож амь нас эрсджээ

Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багийн “Дөргөн хатан” гэдэг газар аймгийн төвөөс баруун урд зүгт 240 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т Говь-Алтай аймгийн харьяат 30 настай иргэн Б нь “Дөргөн” нууранд 2021 оны 08-р сарын 03-ны өдрийн 12:30 цагийн үед осолдсон гэсэн дуудлагыг Баруун бүсийн төв-Онцгой байдлын газарт мөн өдрийн 12:59 цагт ирүүлж дуудлагыг 13.03 цагт хүлээн авснаар Ховд аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх аврах ангийн 5 алба хаагч, 1 завь, 1 автомашин, аймгийн цагдаагийн газраас 3 алба хаагч, 1 автомашин, тус сумын засаг даргын тамгын газраас 5 ажилтан, 1 автомашин, нийт 13 хүн 1 завь, 3 автомашин 18:30 цагт очиж эрлийн ажиллагааг зохион байгуулж, тус сумын Тахилт багийн “Дөргөн” нуурын 30 метрт 5 метрийн гүнээс цогцосыг 18:38 цагт гаргаж Ховд аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч М.Мөнхжавд 20:25 цагт шилжүүлэн өгчээ. Талийгаач нь тухайн өдөр Дөргөн хатан нууранд 2 гэр бүлийн 4 том хүн, 6 хүүхдийн хамтаар аяллаар явж байхдаа ийнхүү нууранд эндсэн байна. Талийгаач нь согтууруулах ундаа хэрэглээгүй байжээ. Иймд иргэд та  бүхэн аялал зугаалгаар явахдаа гол усны аюулаас сэрэмжилж зугаалахыг анхааруулж байна.

2021.08.04

“Дөргөн Хатан” нууранд 30 настай иргэн Б осолдож амь нас эрсджээ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх