Тээвэрчид Ард Аюушийн талбайд жагсаж аймгийн удирдлагуудад шаардлага хүргүүллээ

2021/09/03
Тээвэрчид Ард Аюушийн талбайд жагсаж аймгийн удирдлагуудад шаардлага хүргүүллээ

Мо-Эн-Ко ХХК-д гэрээгээр нүүрс тээвэрлэгчдийн ҮЭХ, тээвэрчид өнөөдөр Ард Аюушийн талбайд жагсаж аймгийн удирдлагуудад шаардлага  хүргүүлээ.

Жолооч тээвэрчдийн зүгээс Ховд аймаг МоЭнКо ХХК хоорондын хамтран ажиллах 2021-2024 оны гэрээг нэн яаралтай байгуулах, “С зөвшөөрөл” нэрээр тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас хасч, жолооч тээвэрчдийг шахан гаргаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэх, МоЭнКо ХХК өөрийн тээврийн хэрэгслийг оруулж ирж байгаа үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авах, МоЭнКо ХХК-д тээвэр зуучлагч компаниудын захирлууд, тээвэрчдийн төлөөллийн байгууллага, ханган нийлүүлэгч байгууллагуудын төлөөллийн зөвлөлдөх уулзалтыг нэн даруй зохион байгуулж хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулахад нь дэмжлэг үзүүлэх зэрэг шаардлагыг хүргүүллээ. Гэрээг нэн яаралтай байгуулж, жолооч тээвэрчдийн эрх ашигийг хамгаалж чадахгүй бол бид тэмцлийн хурц хэлбэрт шилжлинэ гэдгээ жолооч нар хэллээ. Энэ үеэр  Ховд аймгийн засаг дарга Б.Дүгэржав Ард Аюушийн талбайд өөрийн биеэр хүрэлцэн ирж жолооч нарын шаардлагыг хүлээн авч цаашид хамтран ажиллаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж өгнө гэдгээ мэдэгдлээ.

2021.09.03 

Тээвэрчид Ард Аюушийн талбайд жагсаж аймгийн удирдлагуудад шаардлага хүргүүллээ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх