Б.Дүгэржав:Маргааш Хөшөөтийн уурхайд тээвэрчидтэйгээ хамт очиж асуудлыг шийднэ гэв

2021/09/03
Б.Дүгэржав:Маргааш Хөшөөтийн уурхайд тээвэрчидтэйгээ хамт очиж асуудлыг шийднэ гэв

Ховд аймаг Мо-Эн-Ко ХХК хоорондын хамтын ажиллагааны гэрээ 2020 оны 12-р сарын 31-ны өдөр дуусгавар болсон. Шинэ гэрээ 2021 оны 02-р сард хийгдэх ёстой байсан ч өнөөдрийг хүртэл хийгдээгүй хэвээр байна. Үүнээс үүдэлтэй орон нутгийн жолооч тээвэрчдийн эрх ашиг зөрчигдөж эхэлсэн. Тийм ч учраас хөшөөтийн уурхайд тээвэр хийдэг тээвэрчид эрх ашигаа хамгаалуулах үүднээс аймгийн удирдлагуудад шаардлага хүргүүллээ. Ховд аймгийн засаг дарга Б.Дүгэржав тээвэрчдийн шаардлагыг хүлээн авч, тэдний  төлөөлөлтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсож ажиллалаа. Жолооч нарын зүгээс төр захиргааны байгууллагуудыг ажлаа хий, ард түмнийхээ төлөө, сэтгэл гарган ажиллаж, тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Засаг дарга хэлэхдээ би тээвэрчдийнхээ эрх ашигийг хамгаална, шаардлагатай бол Мо-Эн-Ко ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож чадна гэв. Гэхдээ гэрээ дүгнэх 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулж ажлын хэсгийн ахлагчаар аймгийн орлогч дарга Т.Жаргалсайханыг томилсон. Ажлын хэсгийнхэн ажлаа хийхгүй байна, тэд бас ажлаа хийх ёстой. Би ажлын хэсэгт багтаагүй учир шууд хөндлөнгөөс ороод байх боломжгүй гэсэн юм. Гэхдээ олон арван тээвэрчдийн асуудал хөндөгдөж байгаа учраас би асуудалд анхаарлаа хандуулна гэдгээ хэлсэн юм. Ийм ч учраас жолооч тээвэрчидтэйгээ өөрийн биеэр Хөшөөтийн уурхай руу 2021 оны 09-р сарын 04-ны өдөр  хамт явж асуудлыг шийднэ гэлээ.

2021.09.03

Б.Дүгэржав:Маргааш Хөшөөтийн уурхайд тээвэрчидтэйгээ хамт очиж асуудлыг шийднэ гэв   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх