Эх орны баялагаа гадныханд худалдсаны уршигаар орон нутгийн иргэд баялагаа хүртэж чадахгүй Хятад компанийг царайчилж гадна талбайгаас нь нүүрсний хог түүж байна

2021/09/04
Эх орны баялагаа гадныханд худалдсаны уршигаар орон нутгийн иргэд баялагаа хүртэж чадахгүй Хятад компанийг царайчилж гадна талбайгаас нь нүүрсний хог түүж байна

Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэр Хөшөөтийн уурхайд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Мо-Эн-Ко ХХК 2007 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Коксжсон нүүрсээрээ Монгол улсдаа 2-рт орох ил уурхай Хятадын компанид худалдагдснаар орон нутгийн иргэд нүүрс чөлөөтэй авч хэрэглэх боломж ховордож гадныханы гарыг харахаас өөр аргагүйд хүрч эхэлсэн. Үүний тод жишээ болсон зэргэлдээ сумдын иргэд тус уурхайн гадна талбайн хог хаягдаас нүүрсний хог шигшэж гал залгуулж байна. Жилийн жилд аймаг орон нутаг энэ урхайгаас талоноор нүүрс авч иргэдэд зах зээлийн үнээс дөхөм хямдаар худалддаг боловч нүүрсний чанар эрс муудаж,чулуу голдуу ирдэг болсон нь иргэдийн дунд шүүмжлэлийг дагуулаад байгаа. Нэг айл өрхөд 2 тонн нүүрсний талон олгогддог нь хангалттай бус гэж иргэд үзэж байгаа юм. Нэг өрхийн өвлийн 3 сарын нүүрсний хэрэглээ 3-4 тонн байдаг байна. Иймд хажуудаа байгаа уурхайгаа иргэд нь хараад суудаг биш баялагаа хүртээмжтэй хүртмээр байгааг хэлж байна. 

2021.09.04

Эх орны баялагаа гадныханд худалдсаны уршигаар орон нутгийн иргэд баялагаа хүртэж чадахгүй Хятад компанийг царайчилж гадна талбайгаас нь нүүрсний хог түүж байна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх