Зургаан залуу гэр рүү нь дайран орж иргэн Д-г бүлэглэн зодож тархинд нь хүнд гэмтэл учруулжээ

2021/09/07
Зургаан залуу гэр рүү нь дайран орж иргэн Д-г бүлэглэн зодож тархинд нь хүнд гэмтэл учруулжээ

2021 оны 08-р сарын 03-04-нд шилжих шөнийн 01:00 цаг орчимд зургаан залуу иргэн Д-ийн гэр рүү дайран орж бүлэглэн зодож тархинд нь хүнд гэмтэл учруулсан нь шүүх шинжилгээний дүгнэлтээр нотлогджээ. Энэ хэрэг Ховд аймгийн Мөст сумын Хужирт багийн Номт гэдэг газар үйлдэгджээ. Хэрэг гараад сар болж байхад цагдаагийн байгууллага хэргийн газарт үзлэг хийгээгүй байна. Харин хохирогийн аав П.Давааням энэ сарын 03-ны өдөр Ховд аймаг дахь цагдаагийн газрын дарга хурандаа н.Даваасүрэнд өргөдөл гаргаж санал гомдлоо илэрхийлсний үр дүнд өчигдөр буюу 2021.09.06-ны өдөр Булган сумын цагдаагийн хэлтсээс хэргийн газарт үзлэг хийгээд явжээ. Одоогийн байдлаар хохирогч Д-ийн биеийн байдал хүнд, ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт сэргээн засах эмчилгээг хийлгэж байгаа бөгөөд түүний эхнэр Мөнхцэцэг сахиж байгаа юм байна. Хохирогчийн аав ээжийн зүгээс миний хүү эрүүл мэндээрээ хохирч байна, эмч хэлэхдээ цаашид танай хүүгийн тархинд мененгет өвчин бий болох магадлалтай тул сайн гам бариарай гэжээ. Өлгийтэй байхаас нь эхэлж хайрлаж энхрийлж өсгөсөн залуугаа бусдын гарт хохироож эрэмдэг зэрэмдэг болгуулсанд харамсаж байна гэв. Мөн түүний аав П.Давааням хэлэхдээ хүүгийн минь амь үлдэж эрүүл мэнд нь хохирлоо хэмээн хоолой нь зангирав.  Цагдаагийн байгууллага яагаад хойрго хандаж, миний хүүгийн асуудлыг шийдэж өгөхгүй өнөөдрийг хүрэв, үүний цаана ямар нэгэн ашиг сонирхолын зөрчил ч бий болсон байж болзошгүй гэлээ. Цаашид хууль хяналтын байгууллага энэ асуудалд анхаарлаа хандуулж богино хугацаанд хүүгийн минь асуудлыг шийдэж өгөхийг хүслээ. 

2021.09.07

Зургаан залуу гэр рүү нь дайран орж иргэн Д-г бүлэглэн зодож тархинд нь хүнд гэмтэл учруулжээ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх