ЕБ-ын 2 дугаар сургууль “Алтан гадас” одонгоор шагнагдлаа

2021/09/09
ЕБ-ын 2 дугаар сургууль “Алтан гадас” одонгоор шагнагдлаа

Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар бүрэн дунд сургууль 50 жилийнхээ босгон дээр төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнагдлаа. Тэртээ 1969 онд үүд хаалгаа нээж боловсролын үйлчилгээг үзүүлж эхэлснээс хойш өдгөө 50 жилтэйгээ золгоод байна.Тэгвэл тус сургуулийн түүхэн амжилтыг төр засаг өндрөөр үнэлж ийнхүү төрийн дээд шагналаар шагнасанд тус сургуулийн багш ажилчид баяртай байгаагаа илэрхийллээ. Шагналыг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Ховд хотын захирагч Ц.Цогтбаяр нар гардуулан өгч баяр хүргэлээ. ЕБ-ын 2 дугаар сургуулиас олон арван гавьяатууд,  эрдэмтэн доктор, улс төрийн түшээд төрөн гарсан нь энэ цаг үеийн бахархал гэдгийг сургуулийн захирал Ц.Цэрэнлхам энэ үеэр онцлон хэллээ. 

2021.09.09 

ЕБ-ын 2 дугаар сургууль “Алтан гадас” одонгоор шагнагдлаа   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх