Улаан тоосго Ховд аймагт нэг ширхэг нь 450 төгрөгт хүрчээ

2021/09/17
Улаан тоосго Ховд аймагт нэг ширхэг нь 450 төгрөгт хүрчээ

Ховд аймгийн Мянгад суманд Жаргалант рашаант, Тунгалаг буянт, ОДЦ гэх 3 ХХК тоосгоны үйлдвэр эрхэлж байна. Эдгээр 3 компани Ховд аймгийг тоосгоор хангадаг гэж ойлгож болно. Гэтэл тоосгоны үнэ огцом нэмэгдэж 450 төгрөг болж, тоосгоны олдоц хомсдос нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Бид мэдээллийн мөрөөр Мянгад суманд ажиллаж Жаргалант рашаант тоосгоны үйлдвэрийн захирал н.Баттөмөртэй уулзаж тоосгоны үнэ яагаад нэмэгдснийг тодруулахад: Бид үнээ нэмээгүй сэлбэг үнэд орж, шатахуун нэмэгдсэн учир бодит үнэд хүргэсэн гэв. Тоосгоны олдоц хомсдох шалтгаан нь ажиллах хүчин олдохгүй, тог цахилгаан байн байн тасардаг учир үйлдвэр хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна гэдэг тайлбарыг өглөө. Зэргэлдээ Баян-Өлгий аймагт тоосгоны үнэ 300-350 төгрөгтэй байхад манай аймагт 450 төгрөгтэй байгаа нь ялангуяа барилгын салбарынханд дарамт болж байгаа юм. Иймд тоосгоны үйлдвэрүүд цаашид үнээ нэмэхгүй байх нь чухал байна. 

2021.08.17 

Улаан тоосго Ховд аймагт нэг ширхэг нь 450 төгрөгт хүрчээ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх