Т.Жаргалсайхан:Гэрээ байгуулаагүй байхад 20 машин оруулж ирсэн явдал чинь таалагдахгүй байна

2021/09/20
Т.Жаргалсайхан:Гэрээ байгуулаагүй байхад 20 машин оруулж ирсэн явдал  чинь таалагдахгүй байна

Ажлын хэсгийнхэн өнөөдөр МоЭнКо ХХК-ийн удирдлагуудтай ээлжит цахим хурлыг зохион байгуулж байна.Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг МоЭнКо ХХК-тай холбоотой гомдлууд сүүлийн жилүүдэд тасрахгүй байгаа юм. Тийм ч учраас ИТХ-ын даргын тогтоолоор тус ХХК-д хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулж шалгалтын ажиллагааг явуулсан. Хяналт шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн учир алдаа дутагдлаа засаж залруулж, төрийн хяналт шалгалтыг хүлээн зөвшөөрч хууль биелүүлэхийг анхаарууллаа. Ажлын хэсгийн ахлагч Т.Жаргалсайханы хувьд орон нутгийн тээвэрчдээр тээврийг 100 хувь хийлгэх хүсэлтэй байгаагаа уламжиллаа. Тэрээр хэлэхдээ танай ХХК гэрээ хийгээгүй байхад хулгайч нохой шиг 20 машин оруулж ирсэн чинь таалагдахгүй байна. Танай ХХК-ийн оруулж ирсэн 20 машиныг тээвэрт явуулахыг би хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

2021.09.20 

Т.Жаргалсайхан:Гэрээ байгуулаагүй байхад 20 машин оруулж ирсэн явдал чинь таалагдахгүй байна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх