Даргын хүүгийн компанид хариуцлага тооцож чадах уу?

2021/09/28
Даргын хүүгийн компанид хариуцлага тооцож чадах уу?

"Алтайн мөнгөн орд" ХХК 2015 онд Жаргалант сумын Буянт багт 26 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан ч гадна тохижилт буюу авто зогсоол, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж зэргийг орхигдуулсан нь оршин суугчид болоод олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Тус ХХК-ийн барьсан барилгын хувьд чанартай,  сайн барилга болсон хэдий ч гадна тохижилт байхгүй байгаа нь хотын өнгө үзэмж, тохижилтод сөргөөр нөлөөлж , иргэдийн ая тухтай эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байна. Иймд 2021.05.21-ны өдөр тус ХХК-ийг гадна тохижилтын ажлаа хийж хүлээлгэж өгөхийг шаардаж  мэргэжлийн байгууллагаас хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл төрийн байгууллагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй байна. Хэрэв хугацаанд нь биелүүлээгүй бол тус  компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох яам руу явуулна гэжээ.  Тэгвэл энэ компанийг ЗДТГ-ын дарга Д.Энхболдтой хамааралтай гэдэг мэдээлэл байдаг.Үүнийг тодруулахад түүний хүү Э.Эрдэнэбаяр өнөөдрийн байдлаар тус компанийн захирлаар ажиллаж байна. Төрийн байгууллагаас өгсөн үүрэг даалгаварыг энэ компани одоог хүртэл яагаад биелүүлэхгүй байна вэ? эсвэл аав нь төрийн өндөр албан тушаал хашиж байгаа учир хариуцлагаас мултрах арга хайж байна гэж нийгмийн нэг хэсэг ч үзэж байна. Энэ асуудлаар бид эх сурвалжтай баримттай мэдээллийг тун удахгүй үзэгч та бүхэнд хүргэх болно. Харин даргын хүүгийн компанид төрийн байгууллага нь хариуцлага тооцож чадах эсэхийг ч бид эргэн сурвалжлах болно. 

2021.09.28 

Даргын хүүгийн компанид хариуцлага тооцож чадах уу?   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх