"Талст Молор"-ын уурхайд юу болов?

2021/10/06
"Талст Молор"-ын уурхайд  юу болов?

Ховд аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт байрлах “Оцог” ууланд “Талст Молор” ХХК 2017 оноос үйл ажиллагаа явуулж "Гянтболд" буюу Вольфрам олборлож  байна.

Тус компани олборлолт явуулж эхлэх үеэс л  нутгийн иргэдийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарч эхэлсэн байдаг.

Энэ эсэргүүцэл одоо ч үргэлжилсэн хэвээр байгаа юм.  Тэр  ч утгаараа нутгийн зарим иргэд уурхайн ажилчид хоорондоо таарамжгүй харилцаатай байдаг бөгөөд ам зөрөлдөх асуудал байн байн гардаг гэх мэдээлэл ч бий. 

Энэ нь "Оцог" уулаа аврах гэсэн нутгийн иргэдийн эсэргүүцлэлтэй ч  холбоотой байхыг үгүйсгэхгүй. 

Тэгвэл 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус уурхайн жолооч О-той нутгийн иргэн...  маргалдаж  хоорондоо зодолдсон гэх мэдээлэл байна.  Иргэн ... нь уурхайн жолооч О-г архи авч өг гэснээс үүдэлтэй зодоон болсны улмаас  Ховд аймаг дахь Булган сумын цагдаагийн хэлтэс рүү дуудлага өгчээ.

Тус цагдаагийн хэлтэс орон нутгийн 20:00 цаг орчимд дуудлага мэдээллийг хүлээн авснаар цагдаагийн  4 алба хаагч 200 км замыг туулан уурхайд очиж нөхцөл байдалтай танилцаж хоорондоо зодолдсон гэх иргэдийг сум руу тээвэрлэн авч ирж  мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна.

Ялангуяа хөдөө орон нутагт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч нар энэ мэт холын дуудлаганд явахад хүндрэлтэй байдаг тул иргэд аль болох жижиг маргаан үүсгэж цагдаагийн алба хаагчдад хүндрэл чирэгдэл учруулахгүй байх хэрэгтэй байгаа юм.

2021.10.06 

 

 

"Талст Молор"-ын уурхайд юу болов?   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх