Үнийн дарамтанд иргэд сөхөрч байна

2021/11/09
Үнийн дарамтанд иргэд сөхөрч байна

 

Бизнесийн алтан зарчим үнийн  хөөрөгдлийг бий болгохоосоо илүү чанарыг эрхэмлэж, ард түмнийхээ ахуй амьдрал, худалдан авах чадварт нийцүүлж тухайн бизнесмэн  өөртөө хэт их давуу эрх үүсгэхгүй харилцан ашигтайгаар худалдаа наймаагаа эрхлэх ёстой. Гэтэл сүүлийн үед Ховд аймагт өргөн хэрэглээний бараа, барилгын материалын үнэ тэнгэрт тулсан нь иргэд олон нийтийг бухимдуулж санхүүгийн дарамтыг учруулж эхэллээ.

Ховдчууд хямд үнэтэй бараа худалдан авахын тулд Баян-Өлгий аймгийг зориход хүрч байна. Баян-Өлгий, Ховд аймаг бараа материалаа Улаанбаатар хотоос татдаг. Ховд аймаг Баян-Өлгий аймгийг бодвол 200 км-ын хэмнэллтэй зайнаас тээвэр хийж байна. Гэтэл манай аймагт бараа материал үнэтэй байгаа нь иргэдэд санхүүгийн дарамтыг учруулж байна.

Тэгвэл үнийн өсөлтийг тогтвортой байлгах тал дээр Баян-Өлгий аймгийн ЗДТГ ямар бодлого баримтлан ажиллаж байгааг тодрууллаа.

Зэргэлдээ Баян-Өлгий аймгийн хувьд ШӨХТ газрын улсын байцаагч нь сүүлийн 8 сарын хугацаанд  үнийн өсөлтөд хяналт тавьж ажилласан байх жишээний. Гэтэл манай аймаг 3 улсын байцаагчтай хэрнээ юу хийгээд байна вэ.Иргэд цаашид дамалсан үнийн хөөрөгдөлд дарамтлуулсаар байх уу гэдэг асуултын хариуг эрлээ.

Нэг ёсондоо цар тахал буюу өвчин зовлонг далимдуулж иргэдийнхээ халаасыг сэгсэрч буй хэрэг юм. Үнэ нэмэгдсэн шалтгааныг наймаачид  хэлэхдээ цаанаасаа  үнэтэй авч байгаа учир нэмэхээс өөр аргагүйд хүрч байна гэдэг.Тэгэхээр цаанаасаа үнэтэй авч байгаа учраас хэдэн төгрөг нэмж борлуулах нь  худалдаачдын дурын асуудал болчихоод байгаа юм. Харин үүнд шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар цаашид ямар арга хэмжээ авч, хэрэхн яаж ажиллахыг харах үлдэж байна.  

Үнийн дарамтанд иргэд сөхөрч байна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх