Агаарын бохирдлыг бууруулахад тэр бум 200 сая төгрөг зарцуулсан ч утаа буураагүй байна

2021/11/22
Агаарын бохирдлыг бууруулахад тэр бум 200 сая төгрөг зарцуулсан ч утаа буураагүй байна

Ховд хот агаарын бохирдлоороо бусад аймгуудыг тэргүүлж байгаа гэхэд хэлсдэхгүй. Хүн амын төвлөрөл бусад шалтгааны улмаас агаарын бохирдол ихсэж байна. Энэ нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг тодорхой хэмжээгээр зөрчөөд байгаа юм. Агаарын бохирдлыг бууруулна гэж олон жил ярьлаа. Тийм ч учраас 2019 онд Ховд хотын агаарын бохирдлыг бууруулахад нэг тэр бум 200 сая төгрөгийг улсын төсвөөс төсөвлөсөн ч үр дүнгээ өгсөн ажил болж чадсангүй. Дээрх төсөв зүгээр л туршилтанд зарцуулагдсан болж таараад байгаа юм.  Одоо бид яах вэ.  Энэ мэтчлэн улсын төсвийг хэд хэдэн тэр бумаар нь туршилтанд явуулсаар байх уу. Эсвэл дахин их хэмжээний мөнгө төсөвлөж утааг бууруулах уу гэдэг асуулт урган гарч байгаа юм.  Нэг тэр бум 200 сая төгрөг гэдэг их хэмжээний мөнгө юм. Харин энэ мөнгийг ямар хүмүүс яаж аваад, юунд зарцуулав гэдгийг сурвалжлах болно 

2021.11.22 

Агаарын бохирдлыг бууруулахад тэр бум 200 сая төгрөг зарцуулсан ч утаа буураагүй байна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх