Аймгийн аваргын даамны тэмцээн боллоо

2021/12/25
Аймгийн аваргын даамны тэмцээн боллоо

Ховд аймгийн даамны аварга шалгаруулах тэмцээн 40 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 

Уг тэмцээнд 11 сумын 70 гаруй тамирчид оюун ухаанаа сорин өрсөлдөж байгаа юм. Хамгийн бага нь 7 настай, хамгийн ахмад нь 70 настай тамирчин оролцож байгаа бол спортын мастер 2, дэд мастер 5 оролцож байна.  Энэ удаагийн тэмцээн 2022 оны эхний 7 хоногт болох улсын аваргын хагас шигшээгийн өмнө болж буйгаараа онцлог юм. 

Тэмцээнийг 100 буудалт даамны холбооны тэргүүлэгч, дэд мастер Б.Батсүх, Б.Болбаяр, Х.Нурлан нар зохион байгуулан явуулж байна. Аймгийн аваргаас шалгарсан тамирчид улсын аваргад өрсөлдөх эрхээ авна. 

 

 

Аймгийн аваргын даамны тэмцээн боллоо  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх