Дулааны "Бадамлах дөл" ХХК ард иргэдийг хохироосоор байх уу?

2022/01/06
Дулааны "Бадамлах дөл" ХХК ард иргэдийг хохироосоор байх уу?

Дулааны "Бадамлах дөл" ХХК Ховд аймгийн нийт хэрэглэгчдийн 50 гаруй хувийг халаалт дулаанаар хангадаг билээ. Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцээд тус ХХК халаалт дулааныг хэвийн өгөхгүй,  доголдуулж ард иргэдийг хохироож байна гэх санал гомдлууд тасрахгүй байгаа юм.  Тэгвэл 2022.01.06-ны өдрийн 19:00 цаг орчимд тус ХХК-ийн зуух гэмтсний улмаас айл өрх, зарим аж ахуй нэгжүүдийн халаалт зогсож, паар хөлдөхөд хүрч байна гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Уг мэдээллийн мөрөөр газар дээр нь очиж сурвалжилахад  тухайн ХХК-ийн нэгэн ажилчин хэлэхэдээ 5 минутын өмнө гэмтэл гарлаа, 30 минутын дараа засвар дуусна гэдэг мэдээллийг өгсөн ахалж байгаа инженер техникийн ажилчин нь тайлбар өгөхөөс татгалзаж хаалгаа түгжсэн юм. Тэгвэл манай сайтын утсанд 21:00 цаг орчимд ийм тайлбартай месеж ирлээ. Тодруулбал: Үйлчилгээний хугацаа дууссан насосыг ОБГ-аас 2 цагийн хугацаанд солих зөвшөөрөл авч, 19:20 цагт  сэлгэн залгалтаа эхэлж, 19:40 цагт  дуусгалаа. Эхний зуух 19:40 цагт, 2 дахь зуух 19:50 цагт явлаа. Нормативиар 2 цаг хийх ажлыг шуурхай зохион байгуулж 20 минутанд хийж дуусгаж станцыг хэвийн горимоор ажиллуулав. Сурмаажав гэжээ. 

2022.01.06

Дулааны "Бадамлах дөл" ХХК ард иргэдийг хохироосоор байх уу?   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх