Мөс цөмөрсний улмаас 3 зорчигчтой авто машин нууранд осолджээ

2022/01/07
Мөс цөмөрсний улмаас 3 зорчигчтой авто машин нууранд осолджээ

Тодруулбал: 2022 оны 01-р сарын 05-ны шөнийн 03:00 цаг орчимд Ховд аймгийн ОБГ-т ослын дуудлага ирсэн байна. Тухайлбал: Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багийн нутаг дэвсгэр, Шандас гэдэг газар аймгийн төвөөс 120 км, сумын төвөөс 10 км-ын зайд  Баян-Өлгий аймгаас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан 3 зорчигчтой Land cruiser маркийн авто машин мөс цөмөрсний улмаас 3-4 метрийн гүнд осолдсныг ОБГ-ын 10 алба хаагч 1 авто машинтайгаар шуурхай ажиллаж 30 гаруй цаг ажиллаж байж авто машиныг уснаас татан гаргаж эзэнд нь хүлээлгэн өгчээ. Авто машинд зорчиж явсан гурван иргэн Баян-Өлгий аймгийн харьяат иргэд байжээ.  Азаар хүний амь эрсдээгүй байгаа юм. Иймд ард иргэд та бүхэн зам товчилж, гүйцэт хөлдөөгүй нуур, гол дамжин баталгаагүй замаар зорчихгүй байхыг анхааруулж байна. 

2022.01.07 

Мөс цөмөрсний улмаас 3 зорчигчтой авто машин нууранд осолджээ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх