Б.Баярсүх ярилцлага өгөхөөс татгалзлаа

2022/01/20
Б.Баярсүх ярилцлага өгөхөөс татгалзлаа

Ховд хотын утааны асуудал шүдний өвчин болоод байна.  Ард иргэд утаан дунд амьдарсаар байх уу, эрүүл мэндээрээ хэдий болтол хохирох вэ, агаарын бохирдлыг хэрхэн яаж бууруулах вэ гэдэг асуултанд хүлээлттэй байгаа юм.  2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тэр бум 200 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангаас 200 сая төгрөг төсөвлөсөн ч агаарын бохирдол буураагүй хэвээр байна. Их хэмжээний мөнгийг утааг бууруулахад төсөвлөсөн ч үр дүнгээ өгөөгүй байгаад иргэд бухимдаж, шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Өмнөх тэр бум 400 сая төгрөгөөр утааг бууруулж чадаагүй байж дахин 2022 онд 457.8 сая төгрөгийг утааг бууруулахад дахин төсөвлөсөн нь анхаарал татаж байна.  Харин төсөвлөсөн мөнгийг хэрхэн яаж зарцуулж, утааг хэрхэн яаж бодитоор бууруулах вэ, төслийг хэрхэн нээлттэй шалгаруулах вэ гэх асуудлаар ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Б.Баярсүхээс тодруулах гэсэн боловч ярилцлага өгөхөөс татгалзлаа. Чухам яагаад хариуцсан ажлынхаа талаар тайлбар өгч чадсангүй вэ. Эсвэл утааг бууруулах чиглэлээр гаргасан тодорхой бодлого шийдвэр төлөвлөгөө байхгүй  байсан уу гэх асуулт ч урган гарч байна. Ямартай ч энэ онд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 457.8 сая төгрөгийг төсөвлөсөн байна. Хэрхэн бодит үр дүнд хэрэхийг хүлээх үлдлээ

2022.01.20 

Б.Баярсүх ярилцлага өгөхөөс татгалзлаа   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх