Ховдын хүү Ази тивээс хүрэл медаль хүртлээ

2022/01/30
Ховдын хүү Ази тивээс хүрэл медаль хүртлээ

"U22" Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекстан улсын нийслэл Ташкент хотод болсон байна. Уг тэмцээнд Монгол улсаа төлөөлж Ховд нутгийн хүү Баярхүүгийн Буяндалай 60 кг-ын жинд тулалдаж хүрэл медаль хүртсэн амжилттайгаар эх нутагтаа ирж байгаа юм. Б.Буяндалай нь Ховд аймгийн Жаргалант сумын 3-р сургуулийг төгссөн. Ийнхүү боксын спортоор бага наснаасаа эхэлж хичээллэсэн бөгөөд түүний гаргасан амжилтууд нь хэрхэн өсөх ирээдүйтэй чадварлаг тамирчин болохыг батлан харуулсаар байгаа билээ. Б.Буяндалай 2021 онд  дэлхийн аваргад явах эрхээ аваад байсан хэдий ч Монголын боксын холбоо түүнийг коронавирус авсан гэх шалтгаанаар явуулаагүй юм. Харин тэр энэ удаад хэн гэдгээ батлан харуулж Монгол улсынхаа нэрийг Ази тивд цуурайтуулж чадлаа. Түүнд халуун баяр хүргэе.

2022.01.30 

Ховдын хүү Ази тивээс хүрэл медаль хүртлээ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх