Ц.Цэцэгжаргал: Цонхоор хүүхэд унасан асуудалд хариуцлагаа хүлээнэ.

2022/03/30
Ц.Цэцэгжаргал: Цонхоор хүүхэд унасан асуудалд хариуцлагаа хүлээнэ.

2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Улсын тэргүүний Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн 2 давхарын цонхоор 4 настай охин унсаны улмаас дунд чөмөг нь хугарч, тархиндаа гэмтэл авсан учир БОЭТ-ийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Энэ асуудалд тус цэцэрлэгийн эрхлэгч Ц.Цэцэгжаргал ямар байр суурьтай байна, хүүхэд яагаад унав гэдгийг тодрууллаа. Тэрээр хэлэхдээ  багш нарынхаа хараа хяналтыг сулруулсан миний буруу, би хариуцлагаа хүлээхэд бэлэн байна, манай багш тухайн өглөө хүүхдүүдээ хүүлээж аваад хувцасыг нь тайлаад өлгөж байх хооронд хүүхэд унасан байна.Багш нь тэр өдөр агаар оруулахаар хөнжил хийдэг өрөөнийхөө хаалгыг онгойлгож орхисноос болж хүүхэд цонхноос уналаа гэх тайлбарыг өглөө. Мөн тэрээр хэлэхдээ манай цэцэрлэгийн багш ажилчдын сэтгэл санаа маш хүнд байна. Бид хэзээ ч хүүхдүүдээ бэртэж гэмтээсэй гэж ажиллахгүй. Маш их харамсаж байна. Хүүхдийн бие хурдан эдгээсэй л гэж хүсэж байна хэмээн нулимс дуслуулав. 

Тус анги нь 35 хүүхэдтэй бөгөөд ангийн багш нь Д.Анхтуяа, туслах багш нь Х.Бадамсүрэн  юм байна. 

Хоёр багшийн тухайд хүүхэдтэй ажиллах туршлага сайтай, арга зүй, эв дүйтэй багш нар гэдгийг эрхлэгчийн зүгээс онцолоо. Нэг ангид хэт олон хүүхэд суралцдаг учир анги өрөө тасалгаа агааржуулалтаар дутах асуудал гардаг тул өглөөний агаар оруулах зорилгоор хаалга онгойлгосон байгаа юм. Энэ хооронд хүүхэд хаалгаар гарч цонхоор унасан байна.  Цаашид багш нар хүүхэддээ илүү их хараа хяналт тавьж байх шаардлагатай байна. 

2022.03.30 

 

Ц.Цэцэгжаргал: Цонхоор хүүхэд унасан асуудалд хариуцлагаа хүлээнэ.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх