Ховд аймагт хонь 330.000 төгрөгтэй байна

2022/05/01
Ховд аймагт хонь 330.000 төгрөгтэй байна

Ард иргэдийн хүнсний гол хэрэглээ болсон мал махны үнэ ханшийг сурвалжиллаа. Таван баялаг зах дээр өнөөдрийн байдлаар эр хонь 330.000 төгрөг, эм хонь 250.000-280.000 төгрөг, сэрх 180.000-200.000 мянган төгрөгийн үнэ ханштай байгаа нь иргэдийн хувьд хүндрэлтэй байна гэв. Монгол улс хүнээсээ их малтай байж хэдий болтол үнэтэй мах хэрэглэх вэ? үнийн хөөрөгдөлд тавих хяналт, төр засгийн бодлого шийдвэр байна уу гэх асуудлыг иргэд дэвшүүлж байна. Малчид болон худалдан авагч иргэдийн тухайд ченжүүд хямдхан мал худалдаж аваад түүнийгээ дамалж зарж иргэдийнхээ халаасыг цөлмөж байна гэх шүүмжлэлийг хэлж байгаа юм. Тэгвэл  түүхий эдийн бизнес эрхлэгчдийн зүгээс малчид малаа үнэтэй зарж байна, мөн шатахууны үнэ нэмэгдсэн учир бид ашиг харахгүй тав арван төгрөг нэмээд л шархаа нөхөж байгаа нь нууц биш хэмээв. Тэдний хэлж байгаагаар цаашид ч малын үнэ нэмэгдэнэ гэв. Хэрэв мал махны үнэ дахин нэмэгдвэл иргэд мах худалдан авахад хүндрэлтэй болох юм. Ховд аймгийн ЗДТГ-аас өнгөрөгч 2021 онд мал махны үнийг тогтворжуулж кг тутмыг нь 7500 төгрөгт хүргэнэ хэмээн төсвийн мөнгөөр төсөл хэрэгжүүлсэн ч энэ нь иргэдэд ээлгүй, богино хэмжээний өнөө маргаашийг аргацаасан ажил болсныг өнөөдрийн дүр зургаас харж болохоор байна. 2022.05.01 

Ховд аймагт хонь 330.000 төгрөгтэй байна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх