Иргэн Г.Эрдэнэбаяр 1500 км-ыг дугуйгаар туулна

2022/05/01
Иргэн Г.Эрдэнэбаяр 1500 км-ыг дугуйгаар туулна

Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн иргэн Г.Эрдэнэбаяр Ховд аймгаас Улаанбаатар хот руу 1500 км-ыг дугуйтаа туулахаар өнөөдөр Ард Аюушийн талбайгаас хөдөллөө. Тэрээр эрүүл амьдралыг хэвшил болгох зорилгоор ийнхүү дугуйн аяныг эхлүүлж буй тухай ярьлаа. Г.Эрдэнэбаяр сүүлийн 3 жил дугуйн спортоор хичээллэж байгаа юм байна. Түүний дугуйтай аялал анхных биш 2 дахь удаагынх гэнэ. Өмнө нь Цамбагарав хайрханаас Чойбалсан хотыг зорьж байсан туршлагатай нэгэн юм. Тэр хэлэхдээ эрүүл хүн, эрүүл хүнс, дэм дэмэндээ дээс эрчиндээ хэмээн уриан дор аянаа эхлүүлж байна хэмээв. Дугуйн спортоор хичээллэж эхэлсэн 3 жилийн хугацаанд түүний амьдралд ихээхэн өөрчлөлт орсон тухай ч ярьлаа.  Түүний урт холын аялалд нь амжилт хүсье. Очих газраа саадгүй хүрэх болтугай. 

Иргэн Г.Эрдэнэбаяр 1500 км-ыг дугуйгаар туулна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх