Цагдаагийн алба хаагчид эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ

2022/05/05
Цагдаагийн алба хаагчид эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ

2022 он 04 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Дарви сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатар өөрийнхөө дугуй алга болсон хэрэгт 13 настай охиныг буруутгаж цагдаагийн хэсэг дээрээ аваачиж, хэрэг тулгаж, гавлаж, эрүүдэн шүүсэн байж болзошгүй хэрэг гарсан.

Уг хэргийг АТГ, болон Ховд аймгийн Прокурорын газар хуулийн хүрээнд шалгасан юм. Тэгвэл уг шалгалтаар цагдаагийн алба хаагч Б.Мөнхбаатар нь 13 настай охинд эрүү шүүлт тулгасан нь нотлогдсон тул түүнийг эрүүгийн хэргийн тусгай ангийн 21,12 дахь зүйл ангиар эрүүгийн хэрэг нээж яллагдагчааар татжээ. Тухайн үед ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн алба болон Ховд аймаг дахь цагдаагийн газраас энэ хэргийн талаар тайлбар хийхдээ хүүхдэд эрүү шүүлт тулгаж гавлаж хоносон асуудал байхгүй, дотоод шалгалтаар нотлогдоогүй гэх хариултыг өгч байсан бол ийнхүү АТГ, Прокурорын шалгалтаар нотлогдлоо. 

Эрүү шүүлт тулгах, энэ зүйл заалтад төрийн албан хаагч тайлбар мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах, ялгаварлах, зорилгоор өөрөө эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл, олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч, байгаагаа илэрхийлж, бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон болон таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон сар мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шитйгэнэ гэж заажээ.

Ямартай ч хэрэг прокурорын газарт шилжсэн.

Хуулийн 14 хоногийн хугацаанд шүүх рүү шилжих юм байна. Шүүхээс эцэслэн шийдвэрлэгдэнэ. Бид энэ асуудлыг эргэн мэдээлэх болно 

 

Цагдаагийн алба хаагчид эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх