н.Бат-Эрдэнэ: Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэв

2022/05/05
н.Бат-Эрдэнэ: Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэв

Ховд аймгийн Дарви сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатар 13 настай охинд хэрэг тулгаж эрүүдэн шүүсэн байж болзошгүй хэргийг АТГ, Прокурорын байгууллага хуулийн хүрээнд шалгасан байна. Шалгалтаар эрүү шүүлт тулгасан нь нотлогдсон тул эрүүгийн хэргийн тусгай ангийн 21,12 дахь зүйл ангиар эрүү үүсгэж яллагдагчаар татсан тухай Ховд аймгийн Прокурорын газрын орлогч дарга, хууль цаазын итгэмжит зөвлөх н.Бат-Эрдэнэ мэдээллээ. Хуулийн хүрээнд Прокурор шүүх рүү 14 хоногийн дотор шилжүүлснээр уг хэрэг эцсийн байдлаар шийдэгдэх юм байна. Ховд.мн эргэн мэдээлэх болно. 2022.05.05 

 

н.Бат-Эрдэнэ: Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэв   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх