Ц.Булганбаатар: Мөрдөн шалгах ажиллагаа ямар хүрээнд явагдаж, ямар үйлдлүүд нотлогдсон эсэхийг мэдэхгүй байна

2022/05/05
Ц.Булганбаатар: Мөрдөн шалгах ажиллагаа ямар хүрээнд явагдаж, ямар үйлдлүүд нотлогдсон эсэхийг мэдэхгүй байна

Цагдаагийн алба хаагч 13 настай охинд хэрэг тулгаж эрүүдэн шүүсэн байж болзошгүй хэргийг АТГ, Прокурорын байгууллага шалгасан. Шалгалтаар хүүхдэд эрүү шүүлт тулгасан нь нотлогдож эрүүгийн хэргийн тусгай ангийн 21.12 дахь зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Энэ асуудлаар Ховд аймаг дахь цагдаагийн газрын, дэд дарга, дэд хурандаа Ц.Булганбаатараас тодрууллаа. Тэрээр хэлэхдээ энэ хэргийг шалгаж мөрдөн байцаах ажиллагаа явуулсан байгууллага нь тусдаа байгууллага байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа ямар хүрээнд явагдсан, ямар үйлдлүүд нотлогдсон эсэхийг мэдэхгүй байна.Эцсийн шийдвэрийг шүүх гаргана гэх тайлбарыг өглөө. Уг нь өмнө нь манай сайтад өгсөн мэдээлэлдээ бид дотооддоо шалгалтын ажиллагаа явуулсан, уг шалгалтаар хүүхдийг эрүүдэн шүүсэн эсэх нь нотлогдоогүй, АТГ, Прокурор шалгаж байгаа. Уг шалгалтын ажиллагаагаар нотлогдвол хариуцлага тооцно гэх тайлбарыг өгч байсан бол өнөөдөр ийм хариултыг өгч байна. Ямартай ч уг хэрэг шүүх рүү шилжихээр боллоо. Ховд.мн эргэн мэдээлнэ. 2022.05.05 

Ц.Булганбаатар: Мөрдөн шалгах ажиллагаа ямар хүрээнд явагдаж, ямар үйлдлүүд нотлогдсон эсэхийг мэдэхгүй байна  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх