Г.Өөдэйд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татлаа

2022/06/02
Г.Өөдэйд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татлаа

Ховд аймгийн ЗДТГ-ын Санхүүгийн хяналт Аудитын албаны дарга  Г.Өөдэй нь ажлын байран дээр үйлдвэрлэлийн осол гараагүй байхад талийгаач аавынхаа нэрийг барьж хуурамч бичиг баримт бүрдүүлэн өөрийн дасруугаа 57.8 сая төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр авсан асуудлыг манай сайт сурвалжилсан билээ. Энэ асуудлыг АТГ шалгаж улмаар Прокурорын газар руу хэргийг шилжүүлсэн байна. Прокурор хэргийг хянаж үзээд  эрүүгийн хэргийн тусгай ангийн 18.12 дугаар зүйл заалт буюу хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ авах гэсэн заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэн өнөөдөр шүүх рүү шилжүүллээ.

Хуурамч бичиг баримт эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээг авсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг зуун дөчин цагаас дөрвөн зуун наян цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх хуулийн заалттай юм байна. Энэ асуудлаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Т.Өсөхболдоос тодруулан ярилцлаа.

2022.06.2

Г.Өөдэйд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татлаа  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх