200 сая төгрөгийн төсөвт өртөгөөр засвар хийгдсэн “Төв цэнгэлдэх хүрээлэн” гундуухан байна

2022/06/20
200 сая төгрөгийн төсөвт өртөгөөр засвар хийгдсэн “Төв цэнгэлдэх хүрээлэн” гундуухан байна

Хэдхэн хоногийн дараа улсын баяр наадам болно.

Гэтэл 200 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засвар хийгдсэн "Төв цэнгэлдэх хүрээлэн" гундуухан байна.

Тодруулбал: 2021 онд "Алтай бөөрөг" ХХК тендерт шалгарч Хөшөөт хөгжил сангийн хөрөнгө оруулалтаар засварын ажлыг хийсэн ч бодит байдал ийм байгаа юм. 

Тоос шороонд дарагдаж, хаалга хашаа, саравч нь халцарч ховхорсон, суудаг сандалууд нь шувууны сангасаар дүүрсэн ийм л орчин баяр наадамчдыг угтаж авахаар байна. 

Аймгийн дарга нарын аймаг орон нутгийг хэрхэн удирдаж байгааг зөвхөн энэ жишээнээс харж болохоор байгаа юм. 

Энэ мэтчлэн улсын төсөв үнэгүйдэж, төсвийн мөнгө үрэгдэж байгаа олон жишээг бид харж байгаа билээ. 

2022.06.20 

 

200 сая төгрөгийн төсөвт өртөгөөр засвар хийгдсэн “Төв цэнгэлдэх хүрээлэн” гундуухан байна  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх