Захчин түмний эдлэж хэрэглэсээр ирсэн мод модон бүтээгдэхүүн, эсгий урлалын үзэсгэлэн гарчээ

2022/07/25
Захчин түмний эдлэж хэрэглэсээр ирсэн мод модон бүтээгдэхүүн, эсгий урлалын үзэсгэлэн гарчээ

Захчин түмний Тонжоо наадам 3 дахь өдрөө үргэлжилж байна. Уг наадмын үеэр зарим иргэд мод модон бүтээгдэхүүн, эсгий урлалын үзэсгэлэн гаргасан байна. Захчин түмэн нь өөрийн гэсэн өв соёл, ёс заншилтай ард түмэн. Эрт дээр үеэс малынхаа ашиг шим, түүхий эдээр өөрсдийнхөө ахуй амьдралд хэрэглэж болох сав суулга, цай аяганы уут, дээл хувцас, гутал зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж ирсэн. Энэ ёс заншил өнөөг хүртэл тасраагүй байна. Тэгвэл өвөрмөц содон урлалуудыг энэ удаад онцолж үзэсгэлэнд дэлгэжээ. Түүний нэг нь иргэн  Б.Анхбаяр, К.Жагварал нарын үзэсгэлэн байлаа.2022.07.25

Захчин түмний эдлэж хэрэглэсээр ирсэн мод модон бүтээгдэхүүн, эсгий урлалын үзэсгэлэн гарчээ  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх