Аймгийн засаг дарга Б.Дүгэржав Паркын тоглоом бүгд ажиллаж байгаа гэж худал ярив

2022/08/04
Аймгийн засаг дарга Б.Дүгэржав Паркын тоглоом бүгд ажиллаж байгаа гэж худал ярив

Хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тоглоомын хөшүүрэг болсон Хүүхдийн Паркад улсын төсвийн 400 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Парк шинэчлэл хийнэ гэж “Ховд Мөнх Түшиг” ХХК тендерт шалгарсан ч ПАРК-ын тоглоомууд эвдрэл гэмтэлтэй , зарим нь огт ашиглагдах боломжгүй болж өнгө төрх, үзэмж нь гундуу байгаа тухай манай сайт өмнө нь мэдээлж байсан. Анхнаасаа чадна, хийнэ гэж авсан компани нь гэрээ байгуулмагц гүйцэтгэлийн гэрээгээр ЗДТГ-ын дарга Д.Энхболдын төрсөн хүү Э.Эрдэнэбаярт гүйцэтгэлийн ажлаа шилжүүлэн өгч Паркын  засварын ажлуудыг гүйцэтгүүлсэн байсан. Улсын комисс хүлээж авсан ч тоглоомнууд нь эвдрэл гэмтэлтэй байгааг ч сурвалжилж олон нийтэд мэдээлсэн.

Тэгвэл энэ асуудлаар аймгийн засаг дарга 

Б.Дүгэржаваас 7 хоногийн өмнө тодруулахад Хүүхдийн парк дээр хэрвээ чи хүсэж байвал энэ орой очоод хараарай. Бүх тоглоом нь ажиллаж байгаа. Тэр ажлыг нь бүгдийг нь хийлгэсэн гэж ярьсан байдаг. Бид мэдээллийн мөрөөр тус Паркын манаачтай уулзаж тодруулахад зарим тоглоомууд ажиллахгүй байгаа, засвар хийгдээгүй гэдэг мэдээллийг өгсөн юм. 2022.08.04

Аймгийн засаг дарга Б.Дүгэржав Паркын тоглоом бүгд ажиллаж байгаа гэж худал ярив   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх