Орон нутгийн хөрсөнд ургасан дархлаа дэмжих монгол сармис

2022/08/31
Орон нутгийн хөрсөнд ургасан дархлаа дэмжих монгол сармис

Манай сайтын сурвалжлах баг Ховд аймгийн Буянт суманд газар тариалан эрхэлж буй Монгол улсын гавьяат тариаланч И.Төлегены тариалангийн талбайд ажиллалаа. Эднийх энэ жил 10 гаруй га талбайд жимс жимсгэнэ, хүнсний ногоо тариалсан байна. Энэ жилээс эхэлж цагаан будаа ургуулах ажлыг ч амжилттай туршиж байна. Мөн монгол сармисыг чухалчлан тариалж байгаа юм байна. Сармис нь маш олон төрлийн амин дэмийг агуулж байдаг, дархлаа сэргээх байгалийн цэвэр эм ч гэдэг. Тийм ч учраас орон нутгийн хөрсөнд ургасан эко бүтээгдэхүүн болох сармисыг иргэд ихэвчлэн хэрэглэдэг болсон билээ. Гавьяатынх сармисаа өнөөдрөөс хурааж эхэлсэн байна. Худалдаж авахыг хүсвэл 99435903 дугаарт холбогдоод аваарай.

2022.08.31

Орон нутгийн хөрсөнд ургасан дархлаа дэмжих монгол сармис   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх