ЭМДИДИ ХХК өрөмдлөг хийхдээ химийн хорт бодис ашиглаж байж болзошгүй байна

2022/09/02
ЭМДИДИ ХХК өрөмдлөг хийхдээ химийн хорт бодис ашиглаж байж болзошгүй байна

Химийн хорт бодис ашиглаж байж болзошгүй байна.

Ховд аймгийн Мянгад сумын “Цагаан толгой” гэх газар “Монгол Тунжөн Майнинг Инвестмент групп” ХХК хайгуулын ажлыг хийж байна. Харин туслан гүйцэтгэгчээр ЭМДИДИ ХХК өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэж байгаа юм. Ингэхдээ байгаль орчинд сөрөг нөлөөтэй химийн хорт бодис хэрэглэж байж болзошгүй зөрчлийг газар дээр нь илрүүлж тус компанийн ажилчдаар өрөмдлөг хийхдээ дарж булсан бодис болон гялгар цаасыг ухуулж гаргасан юм. МХГ уг бодисыг шинжлүүлэхээр дээж авч байгаль орчинд хор хөнөөлтэй эсэхийг тогтооно гэв. Холбогдох албаны хүмүүсийн хэлж байгаагаар 14 өрөмдлөг бүхий газарт энэхүү бодисыг дарсан байгаа тул өрөмдлөг болгоныг ухаж цэвэрлэж нөхөн сэргээлт хийх шаардлагыг өглөө. Дэлгэрэнгүй мэдээллийг сайтын пэйжээс хүлээн авч үзнэ үү.2022.09.01

ЭМДИДИ ХХК өрөмдлөг хийхдээ химийн хорт бодис ашиглаж байж болзошгүй байна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх