М.Цэрэндорж улиас модыг ашиглаж цэцэрлэгт хүрээлэнг сандалтай болгожээ

2022/09/03
М.Цэрэндорж улиас модыг ашиглаж цэцэрлэгт хүрээлэнг сандалтай болгожээ

Булган сумын ЗДТГ-аас зам талбайг сийрэгжүүлж цэцэрлэгт хүрээлэн барих зорилгоор 50 орчим өвгөн улиасыг буулгаж, буулгасан улиасаараа гүүр болон сандал зэргийг хийж бүтээлчээр ашиглажээ. Харин Булган сумын ахмадын хорооны дарга М.Цэрэндорж буулгасан улиас модыг ашиглаж БНМАУ-ын Б.Бадамын цэцэрлэгт хүрээлэнд сандал хийж тавьсан байна. Тэрээр хэлэхдээ энэхүү цэцэрлэгт хүрээлэнд нутгийн иргэд хамгийн их ирдэг. Тэднийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь ядаж тухтай суугаад агаарлах сандалыг нь хийсэн хэмээв. Аливаа зүйлд сэтгэл байхад төсвөөс мөнгө гаргахгүйгээр хийж болдог гэдгийн тод жишээг эндээс харж болохоор байна.2022.09.03

М.Цэрэндорж улиас модыг ашиглаж цэцэрлэгт хүрээлэнг сандалтай болгожээ   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх