Иргэд эко цементний үйлдвэр ашиглалтанд орохыг хүлээж байна

2022/09/12
Иргэд эко цементний үйлдвэр ашиглалтанд орохыг хүлээж байна

Сүүлийн өдрүүдэд Ховд аймагт цемент үнд орсон нь барилгын компаниуд болон хувийн хэвшлийнхэнийг цочроож, санхүүгийн дарамт үзүүлж эхэллээ. Өнгөрсөн жилийн мөн үед 19.000 төгрөгөөр худалдаалагддаг байсан цементний үнэ огцом өсөж 30.000-35.000 төгрөгт хүрсэн байна. Иймд барилгын зарим компаниуд тэг зогсолт хийхэд хүрч байна хэмээв. Ховдчууд өнөөдрийн байдлаар Нийслэл Улаанбаатар хотоос өндөр өртөгөөр цементээ татан авдаг. Тээврийн зардлаас эхлээд хүндрэлтэй байна гэв. Харин Ховдчуудад цементээ хямдхан авах ганц алтан боломж нь удахгүй ашиглалтанд орох Эко цементний үйлдвэр л байна. Уг үйлдвэр ашиглалтанд орчихвол иргэд, аж ахуй нэгжүүд хямд үнэтэй цемент худалдан авах боломж бүрдэх юм.

2022.09.12

Иргэд эко цементний үйлдвэр ашиглалтанд орохыг хүлээж байна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх