Ховд аймгийн засаг дарга Э.Болормаагийн ажлын албаны дарга гэгдэх Б.Баялаг-Эрдэнийн тодорхой бус томилгоо.

2022/10/28
Ховд аймгийн засаг дарга Э.Болормаагийн ажлын албаны дарга гэгдэх   Б.Баялаг-Эрдэнийн тодорхой бус томилгоо.

Ховд аймгийн засаг дарга Э.Болормаагийн ажлын албаны дарга гэгдэх 

Б.Баялаг-Эрдэнийн тодорхой бус томилгоо.

 

Б.Баялаг –Эрдэнэ гэж хэн бэ. Ховд аймгийн засаг дарга Э.Болормааг ажлаа авснаас хойш түүний дэргэд байнга үзэгдэх болсон Б.Баялаг-Эрдэнийг бид өнөөдрийн мэдээллээр онцолж байна.Түүнийг ямар албан тушаалд хэн хэзээ томилсон эсэх нь тодорхой бус байгаа юм.

Гэтэл тэрээр  төрийн захиргааны үйл ажиллагаанд оролцоод байгаа нь хачирхалтай байна. Түүнийг зарим төрийн албан хаагчид ажлын албаны дарга хэмээн дуудаж байгаа бол зарим  дарга нар  засаг дарга Э.Болормаагийн туслах, хувийн зөвлөгч гэж тайлбарлалаа.

Засаг дарга шинэхэн томилогдсон нарийн бичигтэй. Нарийн бичиг нь түүний туслахийн үүргийг гүйцэтгэдэг байх учиртай. Ийм байхад түүнийг яагаад туслах, ажлын албаны дарга гэх мэтээр нэрийдэх болов.

МУ-ын засаг захиргаа, нутаг дэвсгэр, нэгж түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар байна гэж заасан байдаг.

Үүнээс үзэхэд Б.Баялаг-Эрдэнэ нь засаг даргын туслах, ажлын албаны дарга байх үндэслэлгүй байна. Тэгвэл ямар учиртай, ямар хүн, хаанаас хэний даалгавраар Ховд аймгийн нутгийн удирдлагын ордонд сууна вэ гэх асуулт олон нийтийн анхаарлыг ихээр татаж байна.2022.10.28

Ховд аймгийн засаг дарга Э.Болормаагийн ажлын албаны дарга гэгдэх Б.Баялаг-Эрдэнийн тодорхой бус томилгоо.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх