С.Хишигтогтох: Ислэг гүүний айргаа Ховдын нэрийн хуудас болгох хүсэлтэй.

2022/11/12
С.Хишигтогтох: Ислэг гүүний айргаа Ховдын нэрийн хуудас болгох хүсэлтэй.

Энэ бүсгүйг С.Хишигтогтох гэдэг. Тэрээр ханийхаа хамтаар Ховд аймагт "Ислэг" гүүний айргийг үйлдвэрлэж эхлээд 4 орчим жил болж байна. Жил ирэх тусам гүүний айргийн хэрэгцээ өсөн нэмэгдэж, эрэлт их байгаа хэдий ч гүү малаа хашаалах аймгийн төвдөө ойрхон газар байхгүйн улмаас хүндрэл их байгааг онцоллоо. Хаа байсан хөдөөгөөс аймгийн төв рүү орж ирэх маш хүнд байна. Хотын төвдөө ойр газартай болчихвол жилийн дөрвөн улиралд айргаа үйлдвэрлэж Ховдын нэрийн хуудас болсон айраг үйлдвэрлэх чин хүсэлтэй. Үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд яалтчгүй төр засгийн дэмжлэг хэрэгтэй байгаа нь анзаарагдлаа. Хийе бүтээе гээд хичээж, хөлсөө дуслуулан хөдөлмөрлөж байгаа залуучуудынхаа сэтгэл зүрхийг мохоохгүй төр нь дэмжиж туслаад өгвөл залуус орон нутагтаа тогтвортой үйлдвэрлэл эрхлэх боломж байна. Амжилт бүсгүй минь. Хөдөлмөрч хүнийг бурхан хардаг гэдэг. Бүх зүйл сайхан болж их хүсэл мөрөөдөл нь биелэх болтугай. Та бүхэн айраг захиалахыг хүсвэл 98117682 98117683 дугаарт холбогдож захиалаарай. Ислэг айраг нь эмчилгээ сувилгаа, шим тэжээлийн ач холбогдол, өндөр нян устгах чадвартай юм байна.2022.11.12

С.Хишигтогтох: Ислэг гүүний айргаа Ховдын нэрийн хуудас болгох хүсэлтэй.  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх