Ховд аймгийн ЗДТГ: Хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлөх уршигтай

2022/11/13
Ховд аймгийн ЗДТГ: Хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлөх уршигтай

Ховд аймгийн засаг дарга Э.Болормаагийн БНХАУ-ын ШУӨЗО-ны удирдлагатай хийсэн цахим уулзалтаар Хятад улсын туг далбааг тэргүүнд байрлуулж МУ-ын туг далбааг үл тоосон гэх асуудал олны шүүмжлэлийг дагуулаад байсан билээ. Тэгвэл уг асуудлаар Ховд аймгийн ЗДТГ-аас дараах мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд, "Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа БНХАУ-ын ШУӨЗО-ы Алтай аймгийн Засаг дарга Женнис Хадистай цахим уулзалт хийх үеэр хоёр улсын тугийг буруу байршуулсан гэх олон нийтэд ташаа ойлголт төрүүлэхүйц мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтэлсэнд тайлбар өгч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн ёслолын журам батлах тухай” 119 дүгээр зарлигт гадаадын зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа баруун гар талын дүрмийг баримтална гэж заасан байдаг.

Мөн туг, далбааг баруун гар талын дүрмээр өрөөнийхөө аль таатай талд байршуулна гэж журамд заасны дагуу уулзалтын бэлтгэлийг хангахдаа хоёр улсын далбааг байршуулсан болно. 

Иймд агуулгыг нягтлалгүйгээр иргэдийг төөрөгдүүлэх худал мэдээлэл түгээхгүй байх, ташаа мэдээллээ залруулахыг холбогдох хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсье. 

Энэ мэт үйлдэл нь хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлөх уршигтайг бодолцон мэргэжлийн ёс зүйгээ баримтлахыг уриалж байна." гэжээ.

Ховд аймгийн ЗДТГ: Хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлөх уршигтай  
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх