Б.Алтанбадралт: “Халзан бүргэтэйд” хүн мал хордсон, хортой нөхцөл тогтоогдоогүй байна

2022/11/14
Б.Алтанбадралт: “Халзан бүргэтэйд” хүн мал хордсон, хортой нөхцөл тогтоогдоогүй байна

Ховд аймгийн Мянгад сум "Халзан бүргэтэй"-н асуудал энэ цаг үед иргэд олон нийтийн анхаарлыг татаад байгаа билээ. Учир нь "Халзан бүргэтэй" ууланд үйл ажиллагаа явуулж байгаа Монголиан нэйшнл рийр ийрт корп ХХК олборлолт хийж байна, хүн мал, байгаль орчныг хордуулж байна хэмээн иргэд хардаж жагсаал цуглаан зохион байгуулаад байсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг "Халзан бүргэтэйд"-д ажиллаж Ховд аймгийн онцгой комиссыг хуралдуулж тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Энэ асуудлаар АОК-ийг төлөөлөж баруун бүсийн төв Ховд аймгийн ОБГ-ын газрын дарга хурандаа Б.Алтанбадралт  иргэд олон нийтэд мэдээлэл хийлээ.  Тэрээр хэлэхдээ МУЗГ-аас ирсэн мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт мэдээллийг сонсоод байхад Халзан бүрэгтэй төслийн талбайд хүн мал хордох, байгаль орчинд хортой нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэсэн мэдээллийг бидэнд өгч байгаа. Гэхдээ лавшруулан судлах үүднээс мэргэжлийн байгууллагуудын шинжилгээний эцсийн хариу гартал тус компанийн 3 өрмийн машинийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох шийдвэр гаргалаа. Шинжилгээний эцсийн хариу 10-14 хоногийн дараа гарна. Уг хариугаар хортой нөхцөл тогтоогдвол тус ХХК-ийн үйл ажиллагааг зогсооно, харин тогтоогдохгүй бол үйл ажиллагааг нь нээж хэвийн горимд оруулна гэлээ. 2022.11.14

Б.Алтанбадралт: “Халзан бүргэтэйд” хүн мал хордсон, хортой нөхцөл тогтоогдоогүй байна   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх