Манхан сумын нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой ослоор 2 хүний амь эрсджээ.

2022/11/14
Манхан сумын нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой ослоор 2 хүний амь эрсджээ.

Тодруулбал: Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн Ботгоны хавцал гэх газар өнөөдөр буюу 2022.11.14-ний өдөр аймгийн төвөөс 120 км, сумын төвөөс 55 км-т Ховд аймгийн Булган сумаас Ховд аймгийн чиглэлд шатахуун ачиж явсан Норд Бенз загварын ачааны авто машин замын хажуу тал руу унасны улмаас 51 болон 44 настай /эрэгтэй/ 2 иргэн машины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байдалтай байсныг аврах ажиллагааны баг тодорхой хугацааны дараа цогцсыг гаргаж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллагууд ажиллаж байгаа юм байна. Иймд алсын замд явж буй жолооч та авто машиныхаа бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж, хурдаа тохируулж, ялангуяа архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байх нь өөрийгөө болон өрөөл бусдыг эрсдлээс хамгаалах алхам юм. 

 

Манхан сумын нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой ослоор 2 хүний амь эрсджээ.   
Багануурын мэдээ Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх